Аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр байгуулав

IMG_0001

Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо 2017-2019 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын ажиллагааныг гэрээг байгуулав. Өчигдөр болсон энэхүү хэлэлцээрт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ҮЭХ-ны дарга Л.Цагаан, аймгийн АОЭХ-ны Тэргүүлэгчид болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

IMG_0004
Энэхүү хэлэлцээр нь хүн амын амьдрах болон хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахын тулд аймгийн иргэдийн нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг бодитоор бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах хүрээнд талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой аж.

Энэ удаагийн хамтын хэлэлцээр нь Хамтын ажиллагааны үндсэн чиглэл, Хөдөлмөрийн харилцаатай холбоотой эдийн засгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал, Хөдөлмөрийн удирдлага, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал, Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал гэсэн 7 бүлэг бүхий бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тусган оруулжээ. Манай аймгийн тухайд 2016-2017 оны гурван талт хамтын хэлэлцээрийг 86.8 хувьтай биелүүлсэн байна.
IMG_0006

IMG_0012IMG_0009

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *