Үүрэг даалгаврын биелэлтэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов

IMG_0006

Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт гарсан аймгийн Засаг даргын захирамж, “Нээлттэй утас 7058-2233” дугаарын утасны мэдээллийг танилцуулав. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар тус хэлтсийн дарга Ө.Амарсайхан, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Улсын ахлах байцаагч Б.Саранчимэг Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус танилцуулав. IMG_0012
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ЭМНДХ-ийн мэдээлэлтэй холбогдуулан хуульд орсон өөрчлөлт, малчны нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг Сумдын ЗДТГ-тай хамтран малчин иргэдэд маш энгийн, хялбар ойлгох байдлаар хүргэж, мэдээлэл өгөх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо. IMG_0003
Мөн хөдөө сумдад нийгмийн цогц үйлчилгээ үзүүлж буй Явуулын багийн үйл ажиллагааны тайланг 14 хоногийн дотор ирүүлэхийг холбогдох байгууллагуудад тус тус даалгав. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг чиглэлүүд хугацаандаа хэрэгжихгүй байгааг сануулан, үүргийн биелэлтэд онцгой анхаарахыг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Б.Мөнгөнтуулд үүрэг болголоо. Шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хатуу хариуцлага тооцохыг мэдэгдэж, биелэлтийг дараа долоо хоногийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар танилцуулдаг байхаар шийдвэрлэв. Аймгийн Засаг дарга 2016 онд сар бүрийн 01-ны өдөр “Хүүхдээ сонсож” тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ирсэн. Харин энэ онд сар бүрийн 11-ны өдрийг “Залуучуудаа сонсох өдөр” болгон захирамжилсан. Энэ хүрээнд сар бүр залуучуудын төлөөлөлтэй уулзан тэдний дуу хоолойг сонсож, гаргасан санал хүсэлт, санаачилгыг дэмжин ажиллах юм. Энэ талаар шуурхай хуралдааны төгсгөлд танилцуулав.IMG_0005

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *