Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн А/33 тоот захирамжаар сар бүрийн 11-нийг “Залуучуудаа сонсох өдөр” болгож, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгох зорилт тавьсан билээ. Уг захирамжийн хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 11-ний уулзалтаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Залуучуудын төрийн бус байгууллага, нэгдэл, клубын төлөөлөл залуучуудын үгийг сонслоо. Уулзалтад Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж, БОЭТ-ийн захирал Д.Должин, ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг, Эрүүл мэндийн газрын өсвөр үе, залуучууд хариуцсан мэргэжилтэн н.Үржинханд нар оролцож, салбартайгаа холбоотой гарсан саналуудад хариулт өглөө.Уулзалт аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сургалтын танхимд зохион байгуулагдаж, уулзалтын дараа оролцогчид БОЭТ-ын фитнесс клубтай танилцсан юм.

IMG_0016
Уулзалтанд оролцогч залуучуудаас гарсан саналууд:
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлэгийн үйлчилээг очихгүй авдаг байх боломжийг нэмэгдүүлэх
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцны асуудал хүндрэлтэй байна
• Аймгийн хэмжээнд бүхий л салбарын мэдээллийг авч болох нэгдсэн сайттай болох /Залуучуудад хэрэгцээтэй мэдээллийг багтаах/
• Бүхий л салбарын залуучуудыг оролцуулсан Залуучуудын чуулган зохион байгуулах
• Оюутнууд, их дээд сургуулийн багш нарын солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллах
• Төрийн бус байгууллагуудын гишүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах
• Залуучуудын байгууллага, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг саналууд гарсан бөгөөд Засаг дарга холбогдох газруудад чиглэл өгч анхааран ажиллахаа илэрхийллээ.

IMG_0021

IMG_0012

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *