“Монгол цэргийн өдөр”, Зэсвэгт хүчний 96 жилийн ойг угтсан арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна

3143381574801770a96541(1)

            Монголын анхны төрт улс Хүннүгийн үеэс буюу 2220 гаруй жилийн тэртээгээс алдар суугаа мандуулж, түүхээ түүчээлж ирсэн Монгол цэргийн өдөр, Ардын хувьсгалын галыг цахиж, харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан Зэвсэгт хүчний 96 жилийн ой энэ сарын 18-ны өдөр тохионо.

            Энэ удаагийн “Монгол цэргийн өдөр”, Зэсвэгт хүчний 96 жилийн ойг угтсан арга хэмжээ өнөөдөр Дорнод аймагт ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад зориулсан анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлах “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” зэвсэг техникийн үзэсгэлэнгээр эхэлж байна.

Мөн баярын хүрээнд:

  • “Нийтийн Монгол бөх” Үндэсний бөхийн барилдаан 2017оны 3 дугаар сарын 13-ны 12:00 цагт
  • Цэргийн штаб, Хаан банк хамтран зохин байгуулах гар бөмбөгийн тэмцээн 2017оны 3 дугаар сарын 14-ны 09:00 цагт
  • “Хэн сайн буудах вэ?” Буудлагын бооцоот тэмцээн 2017оны 3 дугаар сарын 14-ны 09:00 цагт
  • Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Хайрлан дуулах эх орон” Тэмцээн 2017оны 3 дугаар сарын 16-ны 17:00 цагт
  • Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол  2017оны 3 дугаар сарын 17-ны 09:00 цагт
  • “Монгол-цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал  2017оны 3 дугаар сарын 17-ны 14:00 цагт
  • “Хийморь өөдөө Монгол цэрэг” Зэвсэгт хүчний 327 дугаар анги, хилийн 4 отряд хамтарсан баярын концерт  2017оны 3 дугаар сарын 17-ны 15:00 цагт
  • Дуутай жагсаал  2017оны 3 дугаар сарын 17-ны 17:30 цагт
  • Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын баярын жагсаал, нэгдсэн тооллого 2017оны 3 дугаар сарын 17-ны 17:30 цагт тус тус зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *