Хөх нуурын экосистемийн судалгаа хийх тендерийн урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Тендер зарласан огноо : 2017.03.07

Тендер шалгаруулалтын нэр: Хөх нуурын экосистемийн судалгаа хийх

Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖГазар-2017-III.10                     

Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тендерт оролцогчдыг Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурын экосистемийн суурь судалгаа хийх, нуурын загас болон “Шаами” хавчны нөөц тогтоох ажлын тендерт баримт бичгээ ирүүлж оролцохыг урьж байна. Тендер харицуулалтын аргаар явагдана.

Тендерийн баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр худалдан авах бөгөөд Төрийн сан банк 100070013001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 15 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийн материалыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан тендерийг 2017 оны 3 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт Хэрлэн сумын, 6-р баг, Уурхайн байрны дунд байрлах БОАЖГ-ын 201 тоотод нээнэ.

Тендерт оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага:

-Байгаль орчны чиглэлийн мэргэжлийн байгууллага байх

-Экосистемийн суурь судалгаа хийх, загас болон шаами хавчны нөөц тогтоох чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн дадлага туршлага бүхий чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг байна. /Мэргэжитнүүдийн анкет хавсаргах/

-Дээрх ажлыг хийх багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан байх.

-Уг ажлыг өмнө нь хийж байсан дадлага туршлагатай байх.

Утас: 95158886, 99035769

И-майл: Byamba615@yahoo.com

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *