“Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” чуулга уулзалт болов

IMG_0107

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” чуулга уулзалт өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Чуулга уулзалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлж, чуулганд амжилт хүслээ.

IMG_0105

Чуулганыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Эмэгтэйчүүдйн ТББ-уудын сүлжээ, Лебариал эмэгтэйчүүдийн оюуны сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, салбар салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд урилгаар оролцов.

IMG_0087

Чуулга уулзалтаар зохион байгуулагч эмэгтэйчүүд илтгэл тавьж, шагнал гардуулах арга хэмжээ, урлагийн тоглолтоор үргэлжлэв. Чуулганы төгсгөлд оролцогч эмэгтэйчүүд нэгдсэн уриалга гаргалаа.

IMG_0090IMG_0092IMG_0142IMG_0084IMG_0158IMG_0151IMG_0145

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *