Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар таван агентлаг мэдээлэл хийлээ

IMG_0044

Энэ долоо хоногийн даваа гарагийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны эхэнд аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар сар шинийн баярын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аймгийн Цагдаагийн газар иргэд, байгууллагаас нийт 318 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнд гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 41, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 222, бусад /дуудлага буцаагдсан буюу худлаа, согтуу унтаж байсан, ар гэрт нь хүргэж өгсөн гэх мэт/ төрлийн дуудлага 55 байжээ. Согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн 135 буюу 75,4% нь гэр, орон сууцандаа зөрчил гаргасан, 90,5% нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол 3,3% нь төрийн албан хаагч байгаа тухай мэдээллээ. Мөн аймгийн Эрүүл мэндийн салбарын сар шинийн баярын өдрүүдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа танилцуулав. Баярын өдрүүдэд нийт 468 иргэнд эмнэлгийн тусламж үйлчлүүлгээ үзүүлжээ. Үүнээс нийт 279 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч тусламж үзүүлснээс БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг 192, Сум дундын эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвүүдэд 87 иргэн үзүүлсэн. Нийт дуудлагын 83%-ийг насанд хүрэгчид, 17%-ийг хүүхдийн дуудлага эзэлж байна. Алсын дуудлага 3, нас баралтын 3 тохиолдол бүртгэгджээ. Нийт 24 эх амаржиж, хүү -12, охин -11 мэндэлжээ.
IMG_0039

Мөн шуурхай хуралдаанаар аймгийн Аудитын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир, спортын газрууд мэдээлэл хийлээ.

IMG_0042

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэйг онцгойлон анхааруулав. Мөн Өрх, хүн амын шинэчилсэн бүртгэлд тооллогын ажилтан авах, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлтэй холбоотойгоор мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар зохион байгуулах хэрэгтэйг тус тус зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *