“Манна хөгжил” ТББ-аас зудын хүнд нөхцөл байдалд буй мал бүхий иргэд, малчдад 2 дугаар ээлжийн тусламжаа хүргүүллээ

IMG_0017

2017 оны 03-р сарын 04-ны өдөр “Манна хөгжил” ТББ-аас зудын хүнд нөхцөл байдалд буй мал бүхий иргэд, малчдад 2 дугаар ээлжийн тусламжаа хүргүүлж байна. 2016 оны 10 дугаар сард аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат “Манна хөгжил” ТББ-д хүсэлт тавьсны дагуу 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Баян-Уул сумын 180 өрхөд, Цагаан-Овоо, Баяндун, Сэргэлэн сумдын 90 өрх, нийт 270 өрхөд хагас тонн нүүрс, шуудай түлээ, 25 кг гурил, 5 кг цагаан будаа болон өвлийн дулаан куртик хоёр ширхэг, дулаан гутал зэрэг тусламж өрх бүрт үзүүлж байсан бол, энэ удаад Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн сумын 265 өрх, нэг өрх айлд 30 боодол өвсийг буцалтгүй тусламж болгон хүргүүлж байна.

IMG_0003
Тус байгууллага нь өнгөрсөн онд Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр сумын түймрийн үеийн гамшигт нэрвэгдсэн 60 өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байсан юм.

2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус байгууллага нь малчдад зориулсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд, малжуулах, худаг гаргах, гамшгийн үеийн тусламж зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

Дорнод аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажил 96.6 хувийн биелэлттэй байгаа хэдий ч өвөлжилт хүндэрсэн энэ үед аймаг орон нутгийн зүгээс бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Орон нутгийн нөөц бололцооноос гадна тусламжийн Олон улсын болон Төрийн бус байгууллагад хүсэлт тавьсан нь ийнхүү хэрэгжиж байгаа аж.

IMG_0009

IMG_0019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *