Сэрэмжлүүлэг

olloo_mn_1413520127_gal-1

Дорнод аймгийн Хэрлэн сумын хэмжээнд 2017 оны 02 дугаар сарын байдлаар 6 удаагийн обьектын гал түймэр гарч ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 21,3 сая төгрөгийн хохирол учирч, 73 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Иймд: МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ САР ШИНИЙН БАЯР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН АРД ИРГЭД ТА БҮХЭН ГЭР, ОРОН СУУЦАНДАА АХУЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ:

• Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах,

• Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалал үүсгэхгүй байх,

• Шаардлага хангасан цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл ашиглах,

• Өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,

• Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалж, бүрэн унтраах,

• Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох,

• Гэр, байшингаа хэт ихээр галлаж эзэнгүй орхихгүй байх,

•Гэр, байшин, хашаа хоорондын зай хэмжээг 5 метрээс дотогшгүй байлгах,

•Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах,

•Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах , Гал түймэр болон гамшиг ослын үед: Шуурхай дуудлагын 7058101 утсанд хандана уу. Дорнод аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *