Долоо хоног бүрийн эхэнд хуралддаг удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд аймгийн Нийгмийн түншлэлийн хэрэгжилтийн талаар Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Л.Цагаан, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар аймгийн ХХҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Н.Мөнхгэрэл мэдээлэл танилцууллаа.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн агентлагуудын удирдлагууд ажилдаа идэвхтэй, төрийн албан хаагчийн хувьд ёс зүйтэй, аймгийн хэтийн төлөвт анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Асралт-Үйлс, Ягаан-цээнэ, Мянганжаргалан өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байршил, хүн амд үйлчлэх хүрээг нийтийн эрх ашигт нийцүүлэн шинэчлэн тогтоосон талаар дурдан зөв гэж бодсон зүйлээ сайтар судалсны үндсэн дээр хэрэгжүүлэх хэрэгтэйг энэ үеэр сануулав.

Мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан байгууллагууд хариуцлагатай жижүүрийн албандаа эрчүүдийг томилон ажиллуулж, эмэгтэйчүүдэд ар гэртээ цаг зарцуулах боломжийг бүрдүүлэн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах хэрэгтэйг анхааруулав.

Сар бүрийн нэгний “Хүүхдээ сонсох өдөр”-өөр хүүхдүүдээс удаа дараа хуучин барилга, балгасуудыг нурааж, аюулгүй болгож өгөх тал дээр анхаарлаа хандуулах хүсэлт ирүүлсний дагуу судалгаа явуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж үр дүнтэй ажил болгохыг аймгийн  ГХБХБГ болон Хэрлэн сумын удирдлагуудад үүрэг болголоо.

Аймгийн Засаг даргын дэргэд эрдэмтэн судлаачдын зөвлөл байгуулах ажлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-отгонд, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг ХОХБТХ-ийн дарга Х.Энх-Отгон, ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий нарт тус тус даалгалаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *