“Сар шинийн өнгө-2017” үзэсгэлэн худалдааны үеэр нийт 180 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ

IMG_0036

Үндэсний болон нутгийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, зах зээлийг нь тэлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг нэг дороос хямд чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой  ”Сар шинийн өнгө-2017” үзэсгэлэн худалдаа “Экспо” худалдааны төвийн үзэсгэлэнгийн талбайд 2017 оны 02 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дорнод аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Дорнод Их Сургууль, Дорнод аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо хамтран ажилласан байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэгч  нийтдээ 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн үйлдвэрлэсэн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцжээ.

1. Шилдэг, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээр “БД” ХХК

IMG_0020

2. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “БАБУБ” ХХК

IMG_0023

3. Сар шинийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Чонод Хэнгэлдэр” ХХК

IMG_0024

4. Сар шинийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Халх гол Уран зөгий” ХХК

IMG_0027

5. Шилдэг маркетингтай аж ахуй нэгжээр “Найнги” ХХК

IMG_0030

6. Шилдэг борлуулалттай аж ахуй нэгж “Дорнын нандин хатад” ХХК

IMG_0032 тус тус шалгарч шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Дорнод Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Э.Адъяа нар гардууллаа.

Тав хоног үргэлжилсэн “Сар шинийн өнгө-2017″ үзэсгэлэн худалдааны үеэр нийт 180 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *