Төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх явуулын баг Дашбалбар суманд ажиллав

16807129_1406944112671006_5209132696328778937_n

Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний тусламж, үйлчилгээг үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамж  гарсан.

16649368_1406944389337645_279796206504419922_n Аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрч зудын нөхцөлд байгаа сумын иргэд болон отроор нүүдэллэж буй малчиддаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр нь хүргэн ажиллах аймгийн ЗДТГ-ын Ниймгийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан явуулын баг Дашбалбар суманд өнгөрсөн 7 хоногт ажиллалаа.

16807747_1406944182670999_7968521065341233145_n

Явуулын багийн бүрэлдэхүүнд аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж, иргэд малчдад газар дээр нь тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаад тэд туйлын талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Эрүүл мэндийн чиглэлээр зорилтот иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдалтай танилцах, өрхийн хэрэгцээнд шаардлагатай эмийн сангаар хангах, зудын болон гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үзүүлж, соён гэгээрүүлэх, сумдын ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийг эмчлэн, эрүүлжүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажилласан байна.

16864550_1406944156004335_5640506552143580547_n

Дашбалбар суманд сүүлийн орсон хоёр удаагийн цасан шуурга өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа талаар малчид ярьж байлаа.

Явуулын баг хуваарийн дагуу сумдад ажиллаж байгаа. Энэ долоо хоногт аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүхээр ахлуулсан явуулын баг Гурванзагал суманд ажиллаж байна.

16681585_1406944226004328_8221369931259037403_n 16683851_1406944319337652_6733730691274388193_n

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *