“Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын волейболын лигийн тэмцээн амжилттай өндөрлөв

16649402_1895038240753197_4307776922342333058_n

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын волейболын лигийн тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Тэмцээний аврагын алтан медалийг Ц.Насанхүү эзэнтэй н.Мягмарсүрэн дасгалжуулагчтай Халхгол сумын баг тамирчид,

16729468_1895037910753230_4876046822250745462_n
Мөнгөн медалийг Ч.Батбаяр эзэнтэй Б.Билгүүтэй дасгалжуулагчтай Чулуунхороот сумын баг тамирчид,
Хүрэл медалийг Г.Ганчимэг эзэнтэй н.Батсайхан дасгалжуулагчтай Баян-Уул сумын баг тамирчид,
Шагналт 4-р байранд Ц.Баярцогт эзэнтэй Ч.Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сумын баг тамирчид тус тус шалгарав.

16712016_1895038047419883_1690042549071998866_n
Сумдын лигийн шилдэгүүдэд: Тэгш тоглогчоор Чойбалсан сумын н.Лхагватөмөр, шилдэг дасгалжуулагчаар Халхгол сумын н.Мягмарсүрэн, шилдэг холбогчоор Халхгол сумын н.Дөлгөөн, шилдэг хамгаалагчаар Чулуунхороот сумын н.Ариунбат, шилдэг довтлогчоор Баян-Уул сумын н.Алтанбагана нар шалгарлаа.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан дээрх тэмцээний шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Тэгшжаргал, Төлөөлөгч Я.Насандэлгэр, Төлөөлөгч Тэргүүлэгч Ц.Баярхүү,Төлөөлөгч С.Дэлгэр, ГХУСАЗСЗ-ийн гишүүн, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, ” Шидэт бөмбөг” –холбооны тэргүүн н.Энхтүвшин, тус холбооны дэд тэргүүн н. Нарангэрэл нар гардуулж, тэмцээнд оролцогчдод ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.
Аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сумдын волейболын лигийн тэмцээн жил бүр уламжлал болон зохиогдох болно.16730412_1895037767419911_6696482149171009204_n 16807189_1895038310753190_2563036074432031021_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *