“Сар шинийн өнгө-2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

IMG_0033

Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дорнод аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Дорнод Их Сургууль, Дорнод аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж байна.

IMG_0016Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэгч Дорнод гурил, Найнгий, Онхоодой өндөр, Бабуб, БД, Анчир, АСБЭ, АФТА, Гантүрүү, Айсвн зэрэг нийтдээ 40 гаруй аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

IMG_0037Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хөрөнгө оруулалт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Энх-Отгон, Хүнс, хөдөө аж ахуй газрын дарга А.Энхтүвшин, Дорнод аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Э.Адъяа, Дорнод их сургуулийн захирал О.Янжмаа, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дарга Т.Төмөрбаатар нар оролцлоо.

”Сар шинийн өнгө-2017” үзэсгэлэн худалдаа “Экспо” худалдааны төвийн үзэсгэлэнгийн талбайд 2017 оны 02 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэн худалдааны зорилго нь Үндэсний болон нутгийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд суртачлан таниулах, зах зээлийг тэлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг нэг дороод хямд чанартай бараа бүтээгдэхүүгийг худалдан авах боломжийг бүрдүүлэхэд оршиж буй юм.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *