Сумдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх явуулын баг Булган суманд ажиллав

16805290_1338604796200605_1687723137_o

Өвөлжилт хүндэрсэн сумдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх явуулын баг Булган суманд ажиллав. Аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй сумдын малчид, иргэдэд нийгмийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг Булган суманд ажиллалаа.

16805394_1338611009533317_1390698914_oТус баг сумдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд Булган сумын нийт 510 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснээс 358 нь амбулаторийн үзлэг байв. Хөдөөний малчин 45 өрхийн 152 иргэнийг үзлэгт хамруулж, өвчтэй 204 иргэнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн эрүүлжүүлсэн 36 иргэн болон 38 иргэнд тус тус үнэгүй эм олгов. 14 суманд хүрч ажиллах “Явуулын баг” өнөөдөр Дашбалбар сумын малчин иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлэхээр замдаа гарлаа. Аймгийн Засаг даргын захирамжаар явагдаж байгаа уг ажил цаашид хуваарийн дагуу хөдөөгийн бүх сумд, Хэрлэн сумын алслагдсан багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ.

16780620_1338611106199974_1023541958_n16735206_1338620952865656_970007207_o 16776774_1338621289532289_1259148815_o 16776823_1338605022867249_1559411326_o 16804803_1338604999533918_633421955_o 16804849_1338605066200578_1015005876_o

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *