Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын гар бөмбөгийн лигийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, салбар зөвлөлийн гишүүн, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.Насандэлгэр, Д.Базаргүр, Б.Тэгшжаргал, Ц.Баярхүү, Л.Түвдэнням, Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний бодлогын хорооны дарга С.Дэлгэр, Шүүхийн Тамгын газрын дарга Ц. Мөнхсайхан, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

16730551_1791315801128944_5091147234094945263_n
Тэмцээний нээлтийн үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн тусламжийн утас-108, цахим орчин дахь хүүхэд хамгаалалын сэдвээр 200 ширхэг тараах материал, Цагдаагийн газраас Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор холбогдолын талаар сэрэмжлүүлсэн -100 орчим сурталчилгааны материал тарааж, Эрүүл мэндийн газраас эрүүл, зөв зохистой хооллолтын талаар сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

16708505_1791316041128920_2648570687084184227_n 16708606_1791317857795405_4549848317225546709_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *