16700005_369055060139727_688359421_n

Хүүхдийн төлөө хамтдаа” уулзалт, ярилцлага боллоо

Дэлхийн Нийгмийн ажилтны өдөр, сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, “Нийгмийн хөгжилд чиглэсэн нийгмийн ажил үйлчилгээ” аймгийн зөвлөгөөнийг угтан зохион байгуулж буй “Хүүхдийн төлөө хамтдаа” уулзалт, ярилцлагад аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Баяржаргал, аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Нансалмаа, НБХ-ийн мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нар оролцлоо. Тус уулзалтад аймгийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтнууд оролцож “Сургуулийн нийгмийн ажилтны ажлын чиг үүрэг, хэрэгжилт”, “Сургуулийн нийгмийн ажилтнуудын ажил, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам” гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо. Нийгмийн салбар болон хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг хариуцаж буй аймгийн удирдлагууд уулзалтад оролцсон сургуулийн Нийгмийн ажилтнуудыг санал санаачилгатай ажиллах талаар зөвлөгөө, чиглэл, мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *