Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Чойбалсан суманд ажиллалаа

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг болон албаны бусад хүмүүс 02 дугаар сарын 08 буюу Монгол улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан, түүний төрсөн нутаг Чойбалсан суманд ажиллалаа. Энэ үеэр Монгол улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, төрсөн нутагт нь очиж хүндэтгэл үзүүллээ Аймгийн нийгмийн салбарын асуудлыг хариуцан ажиллаж байгаа аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, энэ үеэр Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим анги танхим, кабинетуудаар орж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзан, хийж хэрэгжүүлж байгаа ажил, хэтийн зорилго, төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал зэргийг сонсож, санал бодлоо солилцлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *