IMG_0043

Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөлөө

Өнөөдөр Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хошой баатар Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна. Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогдож, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан аж. 1895 оны хоёрдугаар сарын 8 – 1952 оны нэгдүгээр сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.

Маршалын 122 жилийн ойг тохиолдуулан Тусгаар тогтнолын талбайд байрлах Монгол улсын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Монгол Ардын Намын Хорооны дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Ц.Баярхүү, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын тэргүүний 5-р сургуулийн сурагчид оролцлоо.

Маршал Чойбалсангийн Монгол улсын тусгаар тогтнолын төлөө төр засаг, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлж, Дорнод аймгийн төв болон Чойбалсан сумыг түүний нэрээр нэрлэгдэн, Улсын тэргүүний 5 дугаар сургууль, зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги, суманг түүний нэрмжит болгон хөшөө дурсгалыг нь босгожээ.

IMG_0037 IMG_0039 IMG_0048

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *