Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимтай болов

IMG_0013

Өнөөдөр буюу 02 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Төв номын санд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл, аймгийн Төв номын сангийн дарга Ж.Цагаан болон холбогдох албаны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо. IMG_0008
Аймгийн Засаг даргын санаачилгаар 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалал хөтөлбөр”-ийг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж эхэлсэн. Тус танхимыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгуулж байгаа ажээ.
Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дээрх иргэдэд зориулсан уншлагын танхимтай болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоо нэмэгдэж, тэдний танин мэдэх боломжийг дээшлүүлсэн, үр дүнтэй ажил болно гэдгийг онцлов. IMG_0025
Манай аймгийн хэмжээнд 4175 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг, тэдгээрээс 300 гаруй нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Уг танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан DAISY, И брайль технологи, мөн Монгол хэлний ярьдаг программ зэргийг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн танхимыг гэрээр олгодог номын сангийн хажууд байрлуулан тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй зэрэг цогцоор нь шийдэж өгсөн нь онцлог юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, танин мэдэх оюуны үйлсэд томоохон хөрөнгө оруулалт хийж Монгол улсын хэмжээнд анхны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сантай болсонд хүрэлцэн ирсэн төлөөлөл туйлын талархалтай байлаа. IMG_0032IMG_0022IMG_0035IMG_0030

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *