УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч, Д.Гантулгын санаачилгаар “Залуу малчдыг дэмжих аян” эхэлсэн. Тус аяныг зохион байгуулагчид өнөөдөр Дорнод аймагт хүрэлцэн ирлээ.
Аяны хүрээнд Монгол поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг 21 аймгаар “Монгол минь” аялан тоглолт хийж байгаа юм. Тоглолтын орлогоор аймаг бүрээс нэг залуу малчин айлыг сонгон, 50 эм төлөг авч өгч, малжуулах юм байна.
Мөн аяны хүрээнд аймгуудад малчдын зөвлөгөөн, уяачдын хурал зэргийг зохион байгуулж байна.

Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд Дорнод аймагт дараах арга хэмжээг зохион байгуулна.

2017.02.07-ны өдөр:

11:30-13:00 – Төрийн албан хаагчид, менежерүүд, Удирдлагын академийн сонсогч, төгсөгч нарт зориулсан “Менежерээс манлайлагчруу” илтгэл аймгийн ЗДТГ-т /Илтгэгч УИХ-ын гишүүн Д.Гантулга/

13:00-14:30 – ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Амжилтын гараа”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” илтгэл Дорнод Политехник коллежийн хурлын танхимд /Илтгэгч УИХ-ын гишүүн Д.Гантулга/

15:00-18:00 – Малчид, уяачдын “Залуу уяачдын анхдугаар зөвлөгөөн” Дорнод Политехник коллежийн хурлын танхимд

19:00 – 21:00 – Монгол поп Увертура хамтлагийн “Монгол минь” тоглолт аймгийн Хөгжимт драмын театрт тус тус болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *