29-50-secrets-hospitals-wont-tell-you-time-on-phone

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Цаг товлох үйлчилгээний 7058-2277, 7058-2299 дугаарын утас ажиллаж байна

БОЭТ нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх үүднээс 7058-2277, 7058-2299 дугаарын утсаар аймаг, сумын иргэдэд Цаг товлох үйлчилгээг үзүүлж байна.
Аймгийн Засаг даргыг сумдад ажиллах үеэр олон иргэд аймгийн төвд очиж БОЭТ-д үзүүлэхэд дугаар авч, хэд хоногоор хүлээж үзүүлдэг нь хүндрэлтэй байдаг талаар гомдол гаргаж байсан. БОЭТ-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Цаг товлох үйлчилгээ байдаг хэдий ч дугаарыг нь мэдэхгүй, мэдээлэл хомс байдгийг иргэд нуугаагүй юм. Энэ талаар Удирдах ажилтны даваа гарагийн Шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох газруудад чиглэл өгсний дагуу урьд нь ажиллаж байсан 7058-3061, 7058-4292 дугаарын утсыг иргэдэд тогтооход хялбар дээрх дугаараар сольж, цаг товлох үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
Иргэд БОЭТ-ийн оношилгооны хэсэгт 7058-2299, Чих, Хамар хоолой, Дотоод шүүрлийн үзлэг эмчилгээний амбулаторийн хэсэгт 7058-2277 дугаарын утсанд ажлын өдрүүдэд 11:00-16:00 цагийн хооронд холбогдон дугаар авах боломжтой. Ингэснээр эмнэлэгт өглөө бүр урт дараалал үүсэж, ачаалал ихэсгэхгүйн дээр иргэд, үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэнэ. Харин утсаар цаг авсан иргэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Товлосон цагаас 30 минутын өмнө бүртгэл дээр ирж амбулаториор эмчлүүлэгчийн картанд тэмдэглэл хийлгэснээр үйлчилгээ баталгаажна. Хэрэв цаг авсан хугацаандаа ирж амжихгүй бол урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Мөн дээрх дугаараар үйлчлүүлсэн иргэдэд 3-5 хоногийн дараа авсан цагтаа ирж үйлчлүүлэхийг сануулах үйлчилгээг явуулж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *