IMG_0009

Нийтийн тээврийн гурван чиглэл нэмнэ

Аймгийн Засаг даргын 2017 оны А/23 дугаар захирамжийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих чиглэлийг нэмж тогтоох аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл даргатай ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Өчигдөр буюу лхагва гарагт ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинээр нэмэх нийтийн тээврийн чиглэлийн дагуу газар дээр нь явж судлан үзэж танилцлаа. IMG_0023IMG_0024

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуучин Танк – Бунхны малчин хороолол, Төмөр зам – Музейн чиглэл, 10-р баг Аривжих дэлгүүр – 2-р баг 54 дүгээр дэлгүүр гэсэн гурван чиглэлд нийтийн тээврээр зорчдог байсан. Тэгвэл нийтийн тээврийн чиглэлийг нэмэх талаар ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтийг харгалзан үзэж, 1-р баг Силикат – Музей, 4-р баг Өвөр-Эрээн – Танк, Шүр зах – 5-р баг гэсэн гурван чиглэлийг нэмэхээр урьдчилсан байдлаар тогтоожээ. Тус чиглэлүүдийн буудал, зогсоол, маршрут зэргийг тухайн багийн иргэдийн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг зэрэг үйлчилгээний газруудад ойр байхаар төлөвлөн ажиллаж байна.
IMG_0021

Шинээр нийтийн тээврийн дээрх гурван чиглэл нэмэгдсэнээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт зургаан чиглэлд үнэ төлбөргүй зорчих боломжтой болох юм.IMG_0026

One thought on “Нийтийн тээврийн гурван чиглэл нэмнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *