Хэрлэн сумын 4 дүгээр багт шинээр 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 15 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

IMG_0083

Хэрлэн сумын 4-р багт 15-р цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо. Уг цэцэрлэгийг Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарын санаачилгаар Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын зөвлөх М.Бас-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын Тамгын газрын, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, БСУГ-ын дарга О.Байгалмаа, 4-р багийн Засаг дарга О.Алтайхүү, тус цэцэрлэгийн барилгын ажлын хийж гүйцэтгэсэн “Аригүн” ХХК-ны захирал С.Амарсанаа, 4-р багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Ундармаа, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

IMG_0034

IMG_0071 Тус цэцэрлэг нь 5 бүлэг 25 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нийт ажилчдын 80 гаруй хувь нь шинээр ажлын байранд томилогдож байгааг цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгонбаяр энэ үеэр онцолж байлаа. Тус цэцэрлэг нь 100 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд Хэрлэн сумын хүн амын нэлээдгүй хувь нь оршин суудаг 4 дүгээр багийн 120-150 хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байгаа юм. Шинэ 15 дугаар цэцэрлэг нь 4 дүгээр багт баригдсан хоёр дахь цэцэрлэг бөгөөд тус багт шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооллын айл өрхийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэхийн зэрэгцээ, зам дагуу ойрхон зэрэг олон талын ач холбогдолтойд тус багийн иргэд талархалтай байлаа.

IMG_0056

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 10 сая төгрөгийг цэцэрлэгийн анги танхимыг тохижуулахад зориулж байгааг дуулгаад, цэцэрлэг бол бага насны хүүхдийн амьдрал дахь нийгмийн нэн чухал байгууллага юм гэдгийг онцолж хүүхдийн сурч хүмүүжих үйлсдээ анхаарал хандуулж амжилттай ажиллахыг шинэ 15 дугаар цэцэрлэгийн хамт олонд хүсэн ерөөлөө.

IMG_0062

Тус цэцэрлэгийн барилгын ажил нийт 841,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд “Аригүн” ХХК гүйцэтгэж, өнгөрөгч 01 дүгээр сарын 27-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс цаашдаа хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 ондоо багтаад Хэрлэн сумын 9 дүгээр багт 9 дүгээр цэцэрлэг, 3 болон 6 дугаар багт улсын төсвийн хөрөнгөөр шинээр хоёр цэцэрлэгийг барихаар төлөвлөөд байгаа юм.

IMG_0067

IMG_0051

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *