“Өнөөдөр” сонины редакцид шаардлага хүргүүлэв

IMG_0259

Монголын зохиолчдын эвлэлээс 34 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадмыг Дорнод аймагт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт ирүүлснийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэн, Чойбалсан хотноо зохион байгуулж, Орон нутгийн төсвөөс 10,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу 2017 оны 01 сарын 28-ны өдөр “Болор цом-34” яруу найргийн наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдсан.
Уг наадмын шалгаруулалттай холбоотой “Өнөөдөр” сонины нийтлэлч Л.Ганчимэгийн “Болор цом хийгээд балар зам” нэртэй ташаа мэдээлэл бүхий нийтлэл Өнөөдөр сонины 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар болон мөн өдөртөө тус сонины www.unuudur.mn цахим хуудсанд /http://www.unuudur.mn/article/94325/ нийтлэгдсэн байна.
Тус нийтлэлд “Болор цом-34” наадмын “Шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Болор цом”-ын эзэн Б.Галсансүх, яруу найрагч Д.Ган-Очир нараас гадна Дорнодын ИТХ, ЗДТГ-ыг төлөөлж хоёр хүн ажилласан”, мөн түрүүлсэн Борхүүгийн Батсайхан найрагчийг “Засаг даргын эхнэрийн ойрын хамаатан” зэргээр нийтэлсэн нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд зөвхөн дээрх нэр бүхий гурван шүүгч ажилласан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын төлөөлөл огт оролцоогүй мөн аймгийн Засаг дарга түүний гэр бүл, төрөл төрөгсөд нь “Болор цом-34” наадамд түрүүлсэн яруу найрагчтай садан төрлийн ямар ч холбоогүй болно.
Яруу найрагч, уншигч, сонсогчдын жил бүр хүсэн хүлээдэг энэхүү наадмын шүүлтийг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай холбон тайлбарлаж, олон нийтэд санаатайгаар ташаа мэдээлэл тараан, сэтгүүлчийн ёс зүйн ноцтой алдаа гаргасан нь туйлын харамсалтай.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын нэр хүндийг харлуулан, “Болор цом” наадмыг анх удаа нутагтаа зохион байгуулахад талархан хүлээж авсан Дорнод нутгийн зон олныг үл хүндэтгэн, олон нийтэд худал мэдээлэлийг нягтлан шалгалгүйгээр түгээсэн хариуцлагагүй үйлдэлдээ залруулга хийж, сонин болон цахим хуудсаараа дамжуулан уучлалт хүсэхийг “Өнөөдөр” сонины редакциас албан ёсоор шаардаж байна.

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

IMG

IMG_0001

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *