Аймгийн хил хамгаалалтад туслах хүчний Зөвлөлийн 2017 оны нэгдсэн зөвлөгөөн болов

IMG_0101

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”-ын 2.8 дахь заалтыг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хилийн 0132 дугаар ангид зохион байгууллаа.
IMG_0001
Аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга бөгөөд, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 13 гишүүн, хилийн 4 анги, хилийн сумын Засаг дарга 7, сумын Засаг даргын Тамгын газрын дарга 3, багийн Засаг дарга 8, хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн гишүүн 30, нийт 67 хүн оролцлоо. Нэгдсэн зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нээж, “Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны танилцуулга” сэдвээр Хилийн 0275 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батмөнх, “Аймаг, сумын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүдийн хийсэн ажил, тэргүүн туршлага” сэдвээр Хилийн 0132 дугаар ангийн захирагч, дэд хурандаа О.Батгэрэл, “Улсын хил хамгаалалтад иргэд, байгууллагын оролцоо, анхаарах чиглэл” сэдвээр Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Эрдэнэчулуун, Улсын хил хамгаалалтад иргэд, байгууллагын оролцоо, анхаарах чиглэл” сэдвээр Хилийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Болбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Нямсүрэн Монгол Улсын хилийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.IMG_0025
Тус зөвлөгөөнөөр хил хамгаалалтад идэвх зүтгэл гарган ажилласан туслах хүчний 4 гишүүнийг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж, 8 гишүүнийг ХХЕГ-ын даргын шагналаар тус тус шагналаа. IMG_0077

Мөн аймгийн Засаг дарга бөгөөд хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга зөвлөгөөнд оролцсон хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн 30 гишүүн буюу малчин иргэдэд гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.Аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлөөс хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл болон гишүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулан, аймаг, сумын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, хилийн ангиудад тус бүрт чиглэл өгсөн нэгдсэн зөвлөмжийг хамтран баталлаа.
Аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулан, цэргийн ерөнхий мэдлэг олгох зорилгоор олон төрөлт тэмцээнийг зохион байгуулан амжилттай оролцсон гишүүдийг шагнаж урамшууллаа.
Мөн аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнд оролцсон 67 оролцогчдод холбогдох хууль тогтоомж, журам, Хууль зүйн сайдын 1/1 албан даалгавар болон зөвлөгөөнд хэлэлцүүлсэн илтгэлүүдээр эмхэтгэл боловсруулж нэгдсэн мэдээллээр ханган ажиллав.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *