Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах болзолт уралдааныг 2016 оны 1 дүгээр сард зарласан бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан албан хаагчдыг шалгаруулан дүгнэлээ. Цагдаагийн албаны тухай хууль, аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажил үүргийн гүйцэтгэл, идэвх санаачилгыг дээшлүүлэн сум орон нутагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалгаж шийдвэрлэх ажлаараа бусдыгаа хошуучлан, тэргүүлсэн Цагаан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгоныг албан хэрэгцээнд нь зориулж иж бүрэн компьютер, мөнгөн шагнал, удаах байранд шалгарсан Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Чинзориг, Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхзолбоо нарт Өргөмжлөл, мөнгөн урамшуулал тус тус гардууллаа. 16426483_1005289696271206_481261346_n16425343_1005289639604545_1739924088_n

Мөн аймгийн Засаг дарга Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд үр дүнтэйгээр зохион байгуулан сүүлийн 3 жил дарааллан мал хулгайлах гэмт хэргийг бууруулан ажилласан аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн албан хэрэгцээнд зориулан зөөврийн компьютерийг гардуулж өглөө. 16425299_1005291916270984_1090707855_n16402212_1005289686271207_816382284_n

Цагдаагийн албаны тухай хууль, Засгийн газрын 1991 оны 43 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэн шалгаж шийдвэрлэхэд хэсгийн төлөөлөгчтэй хамтарч ажиллах, хэсгийн төлөөлөгчийн нийгмийн асуудлыг тодорхой байдлаар дэмжих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нарын хамтран ажиллах гурвалсан гэрээг жил бүр байгуулдаг бөгөөд 2017 онд хамтран ажиллах гэрээг 1 дүгээр сарын 30-ны өдөр байгууллаа. Мөн уг гэрээний хэрэгжилтийг 2016 онд бүрэн хангаж, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлыг дэмжиж, идэвхтэй зохион байгуулсан Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуяг, Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Матад сумын Засаг дарга Б.Дэмчигсүрэн, Баянтүмэн сумын Засаг дарга П.Гунгаацэрэн нарт аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат “Баярын бичиг”, үнэ бүхий зүйлийг гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *