Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

IMG_0002

Өнөөдөр Төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, болон холбогдох мэргэжилтнүүд 21 сургуулийн захирал, 27 цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, нийгмийн бодлого хариуцсан, Засаг даргын орлогч Ш.Ёл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Боловсрол, Соёл урлагийн газрын дарга О.Байгалмаа болон салбарын мэргэжилтнүүд оролцлоо.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ сургалтын чанарыг ахиулах, сурагчдыг массаар нь хөгжүүлэхэд сургалтын үйл ажиллагааг чиглүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатайг онцоллоо. Мөн хүүхэд бол та бидний ирээдүй учраас ямар ирээдүйг бий болгох нь бид бүхнээс хамаарна. Тиймээс ирээдүй хойчоо эрдэм мэдлэгтэй, ёс зүйтэй, бүтээлч, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд сургууль, цэцэрлэгүүдийн удирдах ажилтнуудын үүрэг оролцоо чухлыг дурдлаа. Аймгийн нийгмийн бодлого хариуцсан, Засаг даргын орлогч Ш.Ёл Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарах, сургуулийн дотуур байрны үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэйг санууллаа.
IMG_0049
Бага насны хүүхдийг эерэг хандлагатай, зөв хүмүүжил төлөвшилтэй  болоход багш, ажилчид, сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөлийг бүрдүүлж, багш нарын ажлын байрны ёс зүйг эрхэмлэж ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн Аймгийн Засаг даргын дэмжлэгээр олгосон кабинетууд, сургалтын хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах, өнгөрсөн хичээлийн жилд аймгийн Хөгжлийн сан, орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр сургуулиудад байгуулсан “Багш хөгжлийн төв”, “Ёс заншлын өргөө”, “Лингафоны кабинет” зэрэг кабинетууд, сургууль, цэцэрлэгүүдэд олгосон тоглоом, зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд зэргийг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглахад анхаарахыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл зөвлөлөө.
IMG_0126IMG_0121IMG_0034IMG_0139IMG_0143
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *