16299395_1188769134552392_7158099784215705030_n

Өвөлжилт хүндэрсэн сумдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх явуулын баг ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, зудын гамшгийн үеийн бэлэн байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Цагаан-Овоо, Чулуунхороот, Чойбалсан, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Сэргэлэн сумдын алслагдсан болон отроор өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэд хүрч ажиллах юм.

16425848_1188769187885720_3682395631400609660_n
Ажиллах хугацаандаа тус тусын чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулах бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр зорилтот иргэдэд зорилтот иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдалтай танилцах, өрхийн хэрэгцээнд шаардлагатай эмийн сангаар хангах, зудын болон гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үзүүлж, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, Сумдын ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийг эмчлэн, эрүүлжүүлэх үзлэг зохион байгуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Аймгийн Засаг даргын захирамжаар явагдаж байгаа энэ ажил цаашид хуваарийн дагуу хөдөөгийн бүх сумд, Хэрлэн сумын алслагдсан багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ.

16266166_1188769201219052_6856103685242131274_n

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *