Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 5.6 хувиар буурчээ

IMG_0151-e1483927933207

Өнгөрсөн 14 хоногийн байдлаар Цагдаагийн газар жижүүрийн шуурхай албанд нийт 280 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 71%, гэмт хэргийн шинжтэй дуудлага 16%, бусад дуудлага 13%-ыг тус тус эзэлж байгаа талаар Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун даваа гарагийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны эхэнд мэдээллээ. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл дотор иргэний өмчийн хулгай дийлэнх хувийг эзэлж байгаа бол захиргааны шинжтэй дуудлага мэдээлэлд жижгээр танхайрсан хэрэг давалгайлж байна. Өмнөх 14 хоногтой харьцуулахад захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 5.6 хувиар буурчээ. 6 дугаар багийн тухайд согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан тохиолдол хамгийн их байна. Түүнчлэн амралтын өдөр буюу бямба гарагт хамгийн их зөрчил гарсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *