IMG_0008

Сумдын иргэдэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

Энэ долоо хоногийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Цагдаагийн газраас 14 хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун танилцуулж, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаяр хамтын ажиллагааны санал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Улсын бүртгэлийн хэлтсээс тавьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэн нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлэн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг энэ үеэр хэллээ. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг дарга, аймгийн ЭМГ, ОБГ, ХХҮГ, ХХААГ-ын дарга нарын хамтаар Булган, Хөлөнбуйр, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан сумдад ажиллан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчин өрхүүдээр орж, мөн иргэдтэй уулзалт хийсэн. Энэ үеэр иргэдийн тавьсан асуулт, санал хүсэлтийг танилцуулж, агентлагуудад үүрэг, чиглэл өгч, аливаа асуудлыг жижиг гэлгүй гал унтраах байдлаар биш эх үүсвэрийг нь таслан зогсоож, нэг мөр шийдвэрлэх нь чухал гэдгийг онцгойлон анхааруулав. Сумын иргэд одонгийн мөнгө, насны хишиг, хүүхдийн мөнгө, талоны бараа, цалинтай ээж зэрэг халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нохой устгал, бэлчээр, худаг усны асуудлыг голчлон хөнджээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *