Хөлөнбуйр сумын малчин өрхүүдэд тусламж үзүүллээ

IMG_0077

Аймгийн Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өчигдөр Хөлөнбуйр суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал, малчдын ахуй амьдралтай танилцлаа. Энэ үеэр тус сумын 3 дугаар багийн иргэн Балдангийн Оюунбилэг, өрх толгойлсон эмэгтэй Шингүүний Оюунцэцэг, 2 дугаар багийн иргэн Дамдинсүрэнгийн Батжаргал нарын өрхүүдээр орж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таяг, суултуур, өрхийн гишүүдэд эм, хэрэгцээт витамин, дулаан хувцас зэргийг аймгийн Онцгой комисс болон Улаан Загалмайн хорооноос өглөө.IMG_0076IMG_0101

Тус сумын тухайд Баян-Өлзийт багт 10-17см цастай, 12 өрх өвөлжилт хүндэрсэн. Батхаан багт 10-17см, хунгар газарт 20-25см цастай, мал бэлчээрлэх боломжгүй болж, 43 өрхийн өвөлжилт хүндэрсэн, цаашид өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа. Улс орны эдийн засгийн байдал хэдийгээр хүнд байгаа ч Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр өгч байгаа. Хөлөнбуйр суманд 1000 боодол өвс үнэ төлбөргүй, 20тн хивэгний үнийг 50 хувь чөлөөлөн олгосныг аймгийн Засаг дарга хүлээлгэн өгсөн байна.

IMG_0098IMG_0093

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *