Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан шуурхай бүлэг өнөөдөр Дашбалбар суманд ажиллаж байна. Тус суманд Улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгох 22 тонн өвс, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох 10 тонн хивэг, малын эм, био бэлдмэл, бусад тусламжийн барааг сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
16195964_1860875177458008_4678481010969842307_n

Сумын хэмжээнд 2016 оны жилийн эцсийн хүн, малын тооллогоор 913 өрхийн 3241 хүн, 218504 толгой мал өвөлжиж байна. Тогтвортой цасан бүрхүүл 10 дугаар сарын 24-25-нд олон жилийн дундаж хугацаанаас 15 хоногоор эрт тогтож, агаарын температурыг уур амьсгалын олон жилийн дундажтай харьцуулахад 12 дугаар сард -17,8 хэмээр хүйтэн байжээ. Тус сумын тухайд 6265 тн хадлан, 100 тн өвс бэлтгэж, Дорнод гурил ХХК-иас 10 тн хивэг татаж нөөцөлсөн байна. Мөн Чулуунхороот сумын Цагаан чулуут багийн малчдаас Чух, Номинт багийн малчдад 10 машин өвс, 3 машин хужир, 100 кг гурил, 40 ш бээлий өгч тусламж үзүүлжээ.

16195043_1860875067458019_3197094590990828459_n

“Шуурхай бүлэг” сумын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, шаардлагатай арга хэмжээг авах талаар чиглэл өгнө. Мөн бүрэлдэхүүн хөдөөгийн малчин айлуудаар орж, газар дээр нь өвөлжилтийн байдалтай танилцаж, тусламжийн барааг олгон, маргааш Гурванзагал, Чойбалсан сумыг зорино.


16195289_1860875054124687_8324827386385995190_n
16298438_1860875230791336_466893962695027823_n
16299112_1860875284124664_5102542563895359218_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *