Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн “Болор цом-34” наадам энэ бямба гарагт буюу 28-ны өдөр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болно. Уг наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахлан ажиллаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Мөн ажлын хүрээнд Монголын зохиолчдын эвлэлийн дарга М.Саруулдалай Дорнод аймагт ажиллаад буцсан тухай мэдээлж байсан билээ.

Энэ удаагийн наадамд 200 орчим найрагчийн бүтээл ирснээс, сүүлийн шатанд шалгарсан 30 найрагчийн нэрс тодорчээ. Үүнд Дорнод нутгийн яруу найрагч Ц.Жамбалгарав, Дү.Батжаргал, Б.Төгсжаргал нарын уран бүтээлчид орсон сайхан мэдээ байна. Эдгээр 30 яруу найрагч энэ бямба гарагт аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа сойсон бүтээлээрээ уралдаж, 34 дэх удаагийн Болор цомын эзнээ тодруулах ажээ.

 

“Болор цом-34” наадмын хүрээнд:

2017.01.28-ны өдөр:

  • 10:00 – Ц.Дамдинсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол/Аймгийн Төв номын санд/
  • 11:00 – Яруу найрагч-Уншигчдын уулзалт, Шинэ номын нээлт /Аймгийн Төв номын санд/
  • 12:00 – Д.Нямсүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол /Цэцэрлэгт хүрээлэнд/
  • 14:00 – “Болор цом-34” наадмын нээлт /Аймгийн Хөгжимт драмын театрт/
  • 20:00 – “Болор цом-34” наадмын хаалт /Аймгийн Хөгжимт драмын театрт/

2017.01.29-ны өдөр:

  • 10:00-12:00 – Яруу найрагч-Уншигчдын уулзалт /Дорнод Их Сургууль, Политехник коллеж, ЗХ-ны 327-р анги, ХЦ-ийн 327-р ангид/

тус тус болох ажээ.

21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *