2016 онд 43708 өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэв

“ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД

ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ”-ЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН

2016 ОНЫ  4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

 

2017.01.05                                                                                                                          Дорнод аймаг
Дорнод аймгийн хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар 43911 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснээс 14456 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 43708 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч, 203 өргөдлийн хугацаа болоогүй байна. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал 99,0 хувьтай.
Төрийн байгууллагын үйл ажиллагаа, ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдын ёс зүй, хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь хяналт тавих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвд “Нээлттэй утас-70582233” дугаарын утсыг ажиллуулж байна.
Тус утсанд 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт 450 санал хүсэлт, өргөдөл, гомдол, шүүмжлэл, талархал хүлээн авсан. Үүнээс гомдол 195, санал хүсэлт 109, өргөдөл 2, шүүмжлэл 133, талархал 11 байна. Иргэд хүлээн авах төвд биечлэн 34 иргэн, вэб сайтаар 6, утсаар 408 иргэн тус тус холбогджээ.
Аймгийн засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг иргэдэд нээлттэй ил тод болгох, иргэдийн санал, хүсэлтийг чөлөөтэй авах боломжийг бий болгох зорилгоор “Иргэд хүлээн авах төв”-ийг ажиллуулж аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд, хөрөнгө санхүү болон бусад асуудалтай холбоотойгоор гаргасан 519 захирамжийн хувийг байршуулаад байна.
Мөн дээрх төвд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан хуваарийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллагууд, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд долоо хоног бүрийн Пүрэв гарагт ажиллан иргэдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ өөрийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой асуудалд шуурхай хариу өгч ажиллалаа.
Засгийн газрын 11-11 төвд Дорнод аймагтай холбоотой 45 санал, хүсэлт, гомдол ирснийг 100 хувь шийдвэрлэж иргэнд хариуг өгсөн байна.
Аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн Баасан гарагт иргэдийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг сонсож ажилладаг бөгөөд 2016 онд нийт 960 иргэнтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт 2016 онд нийт 748 өргөдөл ирснээс хуулийн хугацаанд 734 өргөдлийг шийдвэрлэж, 465 өргөдлийг шилжүүлж, хугацаа болоогүй 14 өргөдөл байна. Мөнгөн тусламж хүссэн 106 иргэний өргөдөл ирснээс 60 иргэнд 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоолоор орон нутагт ажиллаж байгаа “Нэг цонхны үйлчилгээний цэг”-ээр 2016 оны жилийн эцсийн байдлаар 35953 иргэн үйлчлүүлж асуудлаа шийдвэрлүүлэн, мэдээлэл зөвлөгөө авсан байна.

ХЯНАСАН: ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН
ДАРГА Б.АЛТАНСҮХ
ТАЙЛАН БИЧСЭН: ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН Ц.МӨНХТУЯА

Хүснэгт №1

2016 оны 4 дүгээр улиралд иргэдээс нутгийн захиргааны

байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл,

гомдлын шийдвэрлэлтийн байдал

 

Дорнод аймаг

Байгууллагын нэр Ирсэн өргөдөл, гомдлын тоо Шийдвэрлэлт  Хугацаа болоогүй Шийдвэрлэлт %-аар 
Шийдвэрлэж хариу өгсөн Бусад байгууллагад шилжүүлсэн Хугацаа хэтэрсэн
1. Засаг даргын Тамгын газар 748 734 465 - 14 98,1
2. Харьяа агентлаг 17787 17648 28 - 139 99,2
3. Сумд 25376 25326 13693 - 50 99,8
                  Дүн 43911 43708 14186 - 203 99,0

Хүснэгт №2

2016 оны 4 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны
төв байгууллагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол,
санал, хүсэлт /хэлбэрээр/

Дорнод аймаг

Байгууллагын

Нэр

Ирсэн өргөдөл, гомдлын тоо

Үүнээс:

Бичгээр

Иргэд хүлээн авах байраар

/11-11/

Цахим сүлжээ

Утсаар

Биечлэн

бусад

1.

Аймгийн ЗДТГ 748

295

45

-

408

-

-

2.

Харьяа агентлаг

17787

8968

3

33

1020

7418

345

3.

Сумд 25376

22962

-

1

35

2322

56

Дүн

43911

32225

48

34

1463

9740

401

Хүснэгт №3

Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн агуулга /%-иар/

д/д

Байгууллагын нэр

Зонхилж байгаа асуудал /тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

1

Дорнод аймаг

Нийт 31509 өргөдлөөс:Хүсэлт  39293 /89,4%/Гомдол  2205 / 5,02%/Санал 2106 / 4,8%/Талархал  307 / 0,6%/

1. Улсын бүртгэлийн асуудлаар -15633 / 35,6% /

2. Нийгмийн даатгалын асуудлаар – 6618/ 15,07%/

3. Нийгмийн халамж, үйлчилгээний асуудлаар   – 6336 /14,4%/

4. Татварын асуудлаар – 3885 /8,8%/

5. Мөнгөн тусламж болон эд материалын тусламж хүссэн – 362  / 0,8% /

ДОРНОД АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *