Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа

төрийн-алба1

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ГАРСАН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

  • “Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.
  •  “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.
  •  “Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.
  •  “Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 02 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 09.00-12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.
Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15.00 цагт өгнө.
Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.
3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
4. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.
6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
7. Шалгалтын үйлчилгээний төлбөр
Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн доорхи байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Тав. Мэдээлэл лавлагаа
Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn сайтаас болон 70583437 дугаараас лавлах боломжтой.

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ТӨРИЙН ЖИНХЭНЭ
АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА /ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛАЛ

2017 оны 01 сарын 16                                                                                                                     Дорнод аймаг

Д/Д

Захиалга өгсөн газар, байгууллагын нэр

Нэгжийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

Хариуцсан асуудал

Ангилал зэрэглэл

Орон тоо Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай чадвар

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

ГБХЗХГазар

Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын алба

Гэр бүл, хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн

Гэр бүл, хүүхдийн хөгжил оролцоо, төлөвшлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зөвлөгөө үзүүлэх, судалгааны сан бүрдүүлэх, сургалт мэдээлэл, төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

ТЗ-5

1

Дээд

Багш, нийгмийн ажилтан

Сурган  сэтгэл зүй, хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн, бүтээлч сэтгэлгээтэй, өсвөр үе, залуучуудыг удирдан чиглүүлэх, манлайлах ур чадвартай байх

Хүүхэдтэй ажиллах арга барил, туршлага, дадлагатай, хүүхдийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх

Хүүхэдтэй ажиллах дур сонирхолтой, хүүхэд гэр бүлийн сэтгэл зүй, зан үйлд нөлөөлөх ур чадварыг эзэмшсэн, Гадаад хэлний мэдлэгтэй,

Хүүхэд гэр бүлтэй ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг хангасан шударга зарчимч байх

2

НДЦГХамгаалалтын захиргаа

НДЦГ

мэргэжилтэн

Аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгаа, судалгаа шинжилгээ

ТЗ-5

1

Дээд

Байгаль орчин, аялал жуулчлал

Байгаль орчин

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

Багаар ажиллах, гадаад хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, нууцыг чанд хадгалах, хөдөө явах, шаардлагатай нөхцөлд илүү цагаар ажиллах

3

Халхгол сумын ЗДТГазар

Засаг даргын Тамгын газар

Байгаль орчны хяналтын улсын байцаагч

Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

ТЗ-6

1

дээд

Экологич Байгаль хамгаалах чиглэлээр

Байгаль хамгаалал, экологич

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

Удирдан зохион байгуулах, иргэдтэй харилцах, багаар ажиллах чадвартай

Төрийн болон хувь хүний нууцийг хадгалах

4

Онон-Улз голын сав газрын захиргаа

Усны менежмент төлөвлөлт, зохицуулалтын нэгж

Усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөлт, олон нийт сургалт хариуцсан мэргэжилтэн/бичиг хэрэг/

1. Сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөлгөө,  гадаад,дотоодын төсөл, хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, туршлага солилцох

ТЗ-5

1

дээд

Төрйин захиргаа болон архив, бичиг хэргийн чиглэлээр

Төрийн захиргааны чиглэлээр мэргэшсэн байх

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Багаар ажиллах, харьцааны өндөр соёлтой,  компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, нууцыг чанд хадгалах, хөдөө явах, шаардлагатай нөхцөлд илүү цагаар ажиллах

5

Онон-Улз голын сав газрын захиргаа

Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах нэгж

Усны барилга байгууламж, ашиглалт хариуцсан мэргэжилтэн

Сав газарт ашиглагдаж буй усны барилга байгууламжуудад үзлэг хийж, зураглал үйлдэж, дэлгэрэнгүй судалгаа гарган мэдээллийн санд оруулах, санг баяжуулах

ТЗ-5

1

дээд

Усны барилга, байгууламжийн инженер

Усны барилга байгууламж, зураг төсөл, ус хангамжийн чиглэлээр мэргэшсэн байх

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

Багаар ажиллах, харьцааны өндөр соёлтой,  компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, нууцыг чанд хадгалах, хөдөө явах, илүү цагаар ажиллах

6

Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан  мэргэжилтэн

Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцах

ТЗ-5

1

Дээд

Хүүхдийн их эмч

Эрүүл мэндийг хамгаалах, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

7

Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хариуцах

ТЗ-5

1

Дээд

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч

Эрүүл мэндийг хамгаалах, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой

Ёс зүйн хэм хэмжээг зохион байгуулах, багаар ажиллах

ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ТӨРИЙН  ЖИНХЭНЭ

 АЛБАН ТУШААЛЫН СУЛ  ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА /ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛАЛ/

2017 оны 01 сарын 16                                                                                                              Дорнод аймаг

Д/Д

Захиалга өгсөн газар, байгууллагын нэр

Нэгжийн нэр

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

Хариуцсан асуудал

Ангилал зэрэглэл

Орон тоо Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай чадвар

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо,

Халхгол,

  сумын ЗДТГазар

Мал эмнэлэг үржлийн тасаг

Мэргэжилтэн

Бэлчээрийн менежмент, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ

ТЗ-3

1

Дээд

ХАА-н эдийн засагч, Инженер, МАА-н менежер, бараа судлаач, Мал зүйч,  зоотехникч

Мал зүйч,

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай

Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх

2

Матад сумын ЗДТГазар

Байгаль орчны тасаг

Байгаль хамгаалагч

Байгаль хамгаалах

ТЗ-2

2

Дээд

Экологич, байгаль хамгаалагч

Экологич чиглэлээр мэргэшсэн

Мэргэжлээрээ 1-с доошгүй жил ажилласан байх

Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай

Хөдөө хээр ажиллах боломжтой интернетийн орчинд ажиллах чадвартай байх

3

Халхгол сумын ЗДТГазар

Засаг даргын Тамгын газар

Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн

Хөдөө аж ахуй, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн

ТЗ-3

1

Дээд

Малзүйч

Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх

Иргэдтэй харилцах, багаар ажиллах чадвартай

Компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн байх

4

Халхгол сумын ЗДТГазар

Засаг даргын Тамгын газар

Газрын даамал

Газар зохион байгуулалт

ТЗ-3

1

Дээд

Газар зохион байгуулалт, кадастр, эрхзүйч мэргэжилтэй

-

Иргэдтэй харилцах, багаар ажиллах чадвартай

Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх

5

Халхгол сумын ЗДТГазар

Засаг даргын Тамгын газар

Ялалт багийн зохион байгуулагч

Мэдээлэл сурталчилгаа

ТЗ-1

1

Тусгай дунд

-

Иргэдтэй харилцах, багаар ажиллах чадвартай

Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх

ДОРНОД АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

One Response to Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа

  1. Багш мэргэжилтэй хүн уг шалгалтанд орж болох уу.

    отгонзаяа
    2017 01.21 at 17:39
    Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *