IMG_0067

“Болор цом-34” наадмын ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийв

“Болор цом-34” наадмыг Дорнод аймагт зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд ажлын хэсгийн дарга аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монголын зохиолчдын эвлэлийн дарга М.Саруулдалай, Монголын зохиолчдын эвлэлийн Дорнод салбарын эрхлэгч Ц.Жамбалгарав, Тэргүүлэгч Б.Хүрэлсүх нар оролцож, сэтгүүлчдэд удахгүй болох яруу найргийн наадмын талаар мэдээлэл өглөө.
IMG_0061
Уг наадам нь энэ сарын 28-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт болох бөгөөд бэлтгэл ажил дуусах шатандаа явж байгаа аж. Эхний шатны шалгаруулалтаас үлдсэн 30 найрагч аймгийн ХДТ-ын тайзнаа шүлгээ уншин өрсөлдөнө. Тасалбарыг 01 сарын 20-ны өдрөөс эхлэн театрын кассаар худалдаалах аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын зохиолчдын эвлэлийн зүгээс энэхүү наадмыг зохион байгуулахад бүх талаар дэмжин ажиллаж буй аймгийн удирдлагуудад талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *