“Зөвлөх багшийн манлайлал” сургалтад хамрагдсан бага ангийн багш нартай уулзав

16144128_356689211376312_200622629_n

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Матад, Хөлөнбуйр, Халхгол сум, Ялалт багийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын дунд зохион байгуулсан “Зөвлөх багшийн манлайлал” сургалтад хамрагдсан сумдын бага ангийн багш нартай уулзлаа.
Уулзалтын хүрээнд сумдын бага ангийн багш нарын санал бодол, тулгамдаад байгаа асуудлыг сонсож, аймгийн боловсролын салбарын хэтийн бодлого, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон шинээр санаачилан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулж, чиглэл өгөв.
Мөн бага ангийн багш нарт чиглэсэн урамшууллын бодлого, журам боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл хийв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *