c93e4da4484b9b771f88f54abac8addd

Дорнод аймагт Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” ажиллана

                    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.

Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумд буюу Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн сум, Чойбалсан хотод 01 сарын 18-20-ны өдрүүдэд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцан, орон нутгийн Онцгой комисст заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *