shhurhai

Шуурхай хуралдаанаар гурван агентлаг мэдээлэл хийв

Шинэ долоо хоногийн даваа гараг бүр аймгийн удирдлагууд, хэлтэс, ангентлагийн дарга нар шуурхай хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, аймгийн удирдлагууд холбогдох үүрэг чиглэлийг өгч ажилладаг.

Энэ долоо хоногийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааны талаар Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр, 14 хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээллийг аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин нар танилцууллаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл нийгмийн салбарын агентлагуудын үйл ажиллагаатай нь танилцаж байгаатай холбогдуулан агентлагийн дарга нар тулгамдаж буй асуудлаа тодорхойлох хэрэгтэйг сануулав. Түүнчлэн Баянхошуу боомтод ажиллах үеэр гарсан Мэргэжлийн хяналтын газартай холбоотой шийдвэрлэх асуудлууд байгаа талаар анхааруулав.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой аймгийн нэгдсэн мэдээлэл дээр холбогдох байгууллагууд уялдаа холбоо сайтай ажиллаж, тоо баримтуудаа нэгдсэн байдлаар танилцуулж байхыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат үүрэг болголоо. Мөн сумдад томилолтоор ажиллах үед сумын удирдлагуудын өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх танилцуулга хангалтгүй байсан ба, ажлын зураг дээр тайлбарлах, сумын Засаг дарга нар өөрсдийн биеэр зайлшгүй байх шаардлагатай учир энэ талаар сумдад үүрэг өгөхийг Төрийн захиргааны, удирдлагын хэлтэст даалгав.

Шуурхай хуралдаан 2017.01.16

Хүнс хөдөө аж ахуйн газар 2017.01.13

Цагдаагийн газар 2017.01.12 14 хоног

Онцгой байдлын газар Dornod AOK 2016 UA taniltsuulga

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *