Тав хүртэлх насны хүүхдэд эм үнэгүй олгоно

Untitled

Томуу, томуу төст өвчний дэгдэлт 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд элбэг байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Томуу, томуу төст өвчлөлөөр өвдсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дараах  эмийн үнийг 100 хувь чөлөөлсөн. Үүнд: Ампицилин, Амоксициллин, Тетракцилин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, шингэн алдсан үед хэрэглэх давсны уусмал буюу хоёр төрлийн Хоросол гэсэн 10 нэр төрлийн багтжээ. Хөнгөлөлттэй эм олгох сонгон шалгаруулалтад тэнцэн гэрээ байгуулсан эмийн сангуудаар дээрх эмийг олгох бөгөөд манай аймгийн тухайд Хэрлэн сумын бүх эмийн сан, сумдаас Баяндун, Баян-Уул, Сэргэлэн, Хөлөнбуйр, Халхгол сумын эмийн сангууд эрх бүхий эмчийн жорын дагуу эм олгоно. Үнэгүй олгох эмийг 03 сарын 01-ний өдөр хүртэл олгох аж.

 

 

 

 

аймгийн төвийн 9,

сонгон шалгаруулалтад тэнцэн гэрээ байгуулсан дээрх эмийн сангуудаар

 

С

аймгийн төвийн 4 дөрвөн эмийн сан Төгс фармакон, Ачит тан, Мянган сарнай, МЭИК-ны Дорнод салбар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *