“Болор цом-34″ наадам Дорнод аймагт болно

2

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах Болор цом 34 дэх удаагийн наадам энэ сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болно. Энэ удаагийн наадам Эрээнцавын нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсаны мэндэлсний 70 насны ойн хүрээнд  наран ургах Дорнын уудам тал, Хан-Уул, хатан Хэрлэнгийн хөвөөнөө болж буйгаараа онцлог юм. Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, МЗЭ ажиллана. Орон нутаг дахь ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахлан ажиллаж байгаа бөгөөд наадмын хүрээнд зохион байгуулах ажлуудыг төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Ивээн тэтгэгч байгууллагаар Чойбалсан хотын захирагчийн алба, Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбоо, “Дорнод гурил” ХХК зэрэг компаниуд хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Наадамд оролцох бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл энэ сарын 20-ныг дуустал хүлээн авч эхний шалгаруулалтыг явуулна. Шалгарсан 30 яруу найрагч аймгийн Хөгжимт драмын театрт болох “Болор цом-34″ наадмын тайзнаа өрсөлдөх юм.

Дашрамд дуулгахад Болор цом наадмыг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод зохион байгуулж байсан бөгөөд манай Чойбалсан хот ийнхүү дөрөв дэх хот нь болж байна. Хамгийн анхны наадамд Д.Пүрэвдорж найрагч “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”, удаах наадамд Д.Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд” шүлэг, түүний дараа жил Б.Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ Болор цомын эзэд болж байжээ.

1

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *