15996037_1559335207427441_1725065417_n

Хүүхдийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Томуу, томуу төст өвчний улмаас Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн ачаалал ихсэж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байсан. Аймгийн Засаг дарга тус тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад Орон нутгийн хөгжлийн сангаас 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр захирамжилсан. Энэ дагуу яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт шаардлагатай эмчилгээний зориулалтын дуслын болон тарианы автомат шахуурга, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүнд өвчтөний хяналтын монитор зэрэг таван нэр төрлийн тоног төхөөрөмжийг БОЭТ-ийн Хүүхдийн тасагт өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал Д.Должин болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Аймгийн ЭМГ, БОЭТ-ийн хамт олон томуу, томуу төст өвчний өвчлөл их байгаа энэ үед шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасанд аймгийн удирдлагуудад талархал илэрхийлэв.15977260_1702005546777539_3402146060931848564_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *