Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл агентлагуудын үйл ажиллагаатай танилцав

16111368_1559334920760803_236228306_n

Аймгийн Засаг даргын орлогчоор томилогдоод удаагүй байгаа Ш.Ёл аймгийн нийгмийн салбарын асуудлыг хариуцан ажиллах ажээ. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаатар нарын хамтаар аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаатай танилцав.15996310_1559335257427436_1263041679_n Тус агентлагийн удирдлагууд байгууллагын бүтэц, орон тоо, энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн үүний зэрэгцээ ажилтан, албан хаагчидтай нь уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Нийгмийн салбарыг хариуцан ажиллахын хувьд ажлын гараагаа газар дээр нь ирж танилцан, тэдний санал бодлыг ажил хэрэгтээ тусган ажиллахаар анхаарал хандуулж байгаад агентлагуудын зүгээс талархалтай байлаа. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл өнөөдөр ЭМГ болон БТСГ-ын үйл ажиллагаатай танилцсан бол маргааш аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах ажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *