Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн” гар урчууд ХХК-ийн санаачилгаар, Хэнтий аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны дэмжлэгтэйгээр Монголын уламжлалт гар урлал болох зээгт оёдлоор 108 метрийн урттай эсгийнд “Монголын нууц товчоо”-г мөнхлөхөөр урлаж эхэлсэн. ”Монголын Нууц Товчоо” зээгт ширмэл бүтээлд учиг шингээх үйл ажиллагаа өнөөдөр Дорнод аймгийн Биеийн тамир спортын газарт боллоо. Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй энэхүү ажиллагааны нээлтэд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ энэхүү ажиллагаанд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд олон нийт, ахмадууддаа талархал илэрхийлж, энэхүү түүхэн үйл явдалд хүн бүрийн оролцоо чухлыг мөн үеэр онцоллоо.
IMG_0100IMG_0072 Түүхэн энэ бүтээлд бүх нийтийг оролцуулах үүднээс 21 аймгаар тойрч хүссэн хүн бүрт учиг шингээх боломж олгож байгаа бөгөөд Дорнод аймаг 20 дахь аймаг болон оролцов.
IMG_0069IMG_0096
Энэ үеэр учиг шингээсэн хүн бүр өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөж энэхүү үйл ажиллагаанд талархалтай хандаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн эсгий зээгт ширмэлийн урлалыг дэлхийд таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх “Монголын нууц товчоо”-г Геннисийн номонд мөнхлөх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж зарим иргэд, аж ахуй нэгжид батламж хадгалуулан нэрийг нь “Алтан гэрэгэ”-нд үүрд мөнхлөхөөр боллоо. Бүтээлийг “Гиннесийн ном”, Юнескогийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр материалуудаа зохих газарт нь бүрдүүлэн өгчээ. Энэхүү бүтээл нь нэгдүгээрт, малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл, хоёрдугаарт, эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, гуравдугаарт, хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл гэсэн гурван номинацид бүртгэгдэх юм байна.
IMG_0095IMG_0110IMG_0139IMG_0101

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *