Шинэ оны анхны өдөр мэндэлсэн иргэдэд МУ-ын Ерөнхий сайдын бэлгийг гардуулав

IMG_0004

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс 2017 оны 01 дүгээр 01-ны өдөр төрсөн Монгол улсын шинэхэн иргэдэд гарын бэлгээ хүргүүлж хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 4-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, БОЭТ-ийн төрөх тасагт шинэ оны эхний өдөр мэндэлсэн эх, нярайд Монгол улсын Ерөнхий сайдын гарын бэлгийг уламжлан гардуулж, мэндчилгээ хүргэлээ.

IMG_0008

Монгол улсын Ерөнхий сайдын мэндчилгээнд

Удам судрынхаа нэр хүндийг өргөж

Ураг элгэндээ өрх бүл нэмэн

Ухаант дээдсийн өв эрдмийг дээдлэн

Улс Монголынхоо гал голомтыг бадраах

Уужим саруул ухаантай сайн хүмүүс болоорой хэмээн хүсэн ерөөжээ.

IMG_0003 IMG_0004

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *