Аймгийн ерөнхий боловсролын зарим сургуулиуд “Электрон жаал” цахилгаан электроникийн багц хэрэглэгдэхүүнтэй болов

IMG_0034

Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төсөлт ажлуудыг зохион байгуулна” гэж тусгасан байдаг. Энэ зорилтын хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр физикийн хичээл, электроник, техникийн дугуйланд зориулсан “Электрон жаал” багц хэрэглэгдэхүүнийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн  аймгийн ерөнхий боловсролын зарим сургуулиудад хүлээлгэн өглөө. IMG_0006IMG_0013
Нэг бүрийн үнэ нь 140.000 төгрөг бүхий 20 ширхэг “Электрон жаал” цахилгаан электроникийн багц хэрэглэгдэхүүнийг Хэрлэн сумын 1, 5, 8, 12, Шинэ хөгжил, Хан-Уул цогцолбор сургууль, Цагаан-Овоо, Халхгол, Баяндун сумын ерөнхий боловсролын сургууль, Flower зэрэг 10 сургуульд хуваариллаа. “Электрон жаал” нь 12-оос дээш насны хүүхдэд зориулагдсан нийт 2008 дасгал ажлын заавартай бөгөөд Англи, Монгол хэл дээр гарын авлагатай ажээ. Сурагчид энэхүү цахилгаан хэлхээнүүдийг өөрсдөө угсран туршсанаар физикийн хичээл дээр олж авсан мэдлэгээ бататгах, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх, зохион бүтээх, шинийг нээх эрмэлзэлтэй болно гэж мэргэжилтнүүд харж байна. IMG_0002IMG_0004

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *