“Халуун сэтгэл, дулаан гар” аянаар малчиддаа туслав

15871616_1336282856444498_5292730665755654687_n

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Д.Эрдэнэчимэг, Т.Оюунтуяа нар хамтран өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах “Халуун сэтгэл, дулаан гар аян”-ыг санаачилан зохион байгуулж, хандивын аянаар цуглуулсан тусламжийн зүйлсээ өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон зудтай байгаа сумын төлөөлөл Чойбалсан сумын Засаг дарга Ц.Ариунболд нарт хүлээлгэн өглөө. Хандивын аян санаачлагчдыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв. Дээрх хандивын аянд хувь хүмүүс болон ХААН банк, “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, “Айсвн” ХХК, 2 дугаар сургууль, “Нарлаг” супермаркет зэрэг 13 байгууллага оролцож, халуун сэтгэлээ харамгүй зориулжээ. Хандивын хүрээнд цугларсан 681610 төгрөгөөр 21 боодол өвс, долоон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, дулаан нэмнээ зэргийг сэтгэл гарган бэлтгэжээ. IMG_0081IMG_0079

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *