Өнгөрсөн онд “Иргэд хүлээн авах төв”-д 454 иргэн ханджээ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэд хүлээн авах төв”, “Нээлттэй утас-70582233” дугаарын утсаар 2016 оны 01.04-12.27 хүртэлх хугацаанд нийт 454 материал хүлээн авчээ. Өнгөрсөн 10 хоногийн байдлаар иргэдээс нийт 13 санал хүсэлт, өргөдөл гомдол ирснээс санал хүсэлт -3, гомдол –10 байна. Биечлэн -2 иргэн, утсаар-10, 11-11.mn сайтаар 1 иргэн тус тус ханджээ. Иргэд хүлээн авах төвд өнгөрсөн онд шийдвэрлэж хариуг мэдэгдсэн 439 асуудал, шийдвэрлээгүй 15 асуудал байна.
Үүнд: 23 дугаар байрны 2 дугаар орцны хонгилд угаалгын газар ажиллаж, иргэдийн амгалан тайван байдлыг ихээр алдагдуулж байна, мөн хөнгөлөлттэй эмийн системийг сайжруулах хэрэгтэй байгаа талаар иргэд санал хүсэлтээ илэрхийлснийг холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлэх шатанд явж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *