Баярын өдрүүдэд нийт 384 дуудлага иржээ

IMG_0586

Энэ оны анхны Удирдах ажилтны шуурхай хуралдааны эхэнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдээлэл хийлээ. Аймгийн Эрүүл мэндийн газар шинэ жилийн нийтээр амрах баярын өдрүүдэд бэлэн байдлыг ханган ажиллаж, бүх шатны эмнэлгүүдтэй холбогдон ажиллах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж өдөрт хоёр удаа мэдээг нэгтгэн ЭМЯ-нд хүргүүлж ажилласан байна. Энэ өдрүүдэд хариуцлагатай жижүүрт БОЭТ, сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны төвүүдийн дарга, их эмч нар, өрхийн Эрүүл мэндийн төвийн хариуцлагатай жижүүр эмч нар 10-12.00 цагийн хооронд ирсэн өвчтнүүдийг хүлээн авч үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллажээ. Баярын өдрүүдэд нийт 384 дуудлага хүлээн авч тусламж үзүүлсэн бөгөөд нийт дуудлагын 36.4 хувийг насанд хүрэгчид, 47.1 хувийг хүүхэд эзэлж байна. Шинээр 12 хүү, 7 охин , 1 ихэр нийт 19 хүүхэд мэндэлсэн сайхан мэдээтэй бол нас баралт 7 тохиолдол бүртгэгджээ. Мөн архины хөнгөн хэлбэрийн хордлоготой найман хүнд хордлого тайлах эмчилгээ хийсэн талаар мэдээллэв.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *